Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнд нэр дэвшигч Б.Ургамалцэцэгийн тухай
Баримт 1
Дундговь аймагт 1972 онд төрсөн бөгөөд одоо нөхөр хоёр охины хамт амьдардаг.
Баримт 2
1990 онд аймгийнхаа 10-н жилийн сургуулийг төгсөөд МУБИС-д сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр суралцаж төгссөн. Түүнчлэн 1999 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн бол, 2004 онд АНУ-ын Коннектикут мужийн Бридж Фортын их сургуулийг боловсролын магистр зэрэгт хамгаалсан байна.
Баримт 3
1996-2001 оны хооронд МСДН-д улс төрийн ажилтан, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Тамгын газарт мэргэжилтэн зэрэг албан тушаалуудад ажиллаж байлаа.
Баримт 4
2007-2008 онд АН-ын Бодлогын зөвлөлд улс төрийн ажилтан, 2008-2012 онд АН-ын нарийн бичгийн дарга, Хүний хэлстийн даргаар ажилласан.
Баримт 5
АН-ын нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ҮЗХ-ны гишүүдээс бүрдсэн “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн”, “Эрх чөлөөтэй Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн ” гэсэн 5 дэд ажлын хэсгийг ахлан нэг жилийн дотор 21 аймгийг тойрон ажилласан.
Баримт 6
Тэрээр намын гишүүдийнхээ боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд Ардчилсан Намын “Сум-330 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг анх санаачилж хэрэгжүүлсэн.
Баримт 7
2012-2014 онд Боловсрол шинжлэх ухааны дэд сайдаар ажилласан.
Баримт 8
2015 оны 1 сараас Ерөнхий Сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.
-
103.9.90.*
Зочин
2016-01-15 15:03
дэмжиж байнааа0 0 Хариулах
-
202.179.24.*
Mary
2016-01-15 09:58
Tanidaa amjilt husie mundag shuu0 0 Хариулах
-
174.2.199.*
Seli
2016-01-15 06:17
Chadvarlag bolobsroltoi nariin medremjtei uls turch huuhen shu. demjikh heregtei0 0 Хариулах
-
202.126.91.*
Munkhshur
2016-01-15 00:38
Chadvarlag, bolovsroltoi emegtei. Urgamaldaa amjilt husye.0 0 Хариулах