Улсын их хурал

Ипотекийн зээлтэй холбоотой хуулийн төслүүдийг өнөөдөр батална

М.Энхмаа
2016-01-15 02:06

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ипотекийн зээлтэй холбоотой хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж батална.

Иргэний тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд анхны хэлэлцүүлэгт орох үеэр Р.Гончигдорж гишүүн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй санал байхгүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг гишүүд 90.9 хувийн саналаар дэмжсэн юм.


  1. 202.21.109.* Зочин 2016-01-15 13:28
    ashgui dee.