Улсын их хурал

МАН-ын бүлэг бүх зээлийн хүүг бууруулахыг шаардлаа

М.Энхмаа
2016-01-15 08:48

МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад :

" МАН бүлэг 2014 оноос өнөөг хүртэл тэтгэврийн зээл, цалингийн зээл, малчны зээл болон бусад зээлийг хүүг бууруулах боломж байгаа талаар судалгаа тооцоотой саналыг ЗГ-т удаа дараа тавьж байсан ч боломжгүй хэмээн тайлбар хийж шийдвэрлэлгүй ирсэн. Гэтэл саяхан УИХ-ын дарга З.Энхболд, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, МБХ-ны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар инфляцийн түвшин буурсантай холбогдуулан ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгож бууруулах боломжтой талаар мэдэгдлээ. 

Нэгэнт ингэж үзэж байгаа бол тэтгэврийн, цалингийн, малчны, жижиг, дунд үйлдвэрлэлийн зэрэг бүх зээлийн жилийн хүүг нэг оронтой тоонд хүргэж, зээл төлөх хугацааг сунгах шийдвэрийг 2 сарын 9-өөс өмнө гаргана уу." гэсэн байна.