Нийгэм

Оюутолгойн ажилчид жолоо барих үед зүүрмэглэхээс сэргийлдэг ухаалаг малгайтай боллоо

Bolor Rose news.trends.mn
2016-01-15 16:55

 Оюутолгой ХХК-ийн ажилчид жолоо барих үед зүүрмэглэхээс сэргийлдэг ухаалаг малгайтай боллоо. Тодруулбал, ухаалаг малгайг өмссөнөөр тухайн ажилтны тархины үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хяналт тавих боломжтой болж байгаа юм. Ингэснээр, том ачааны машины жолооч зүүрмэглэх эрсдэлтэй байвал “Ухаалаг малгай” нь сэрэмжлүүлэх дохиог жолоочид болон хяналтын өрөөнд хүргэх юм байна. Энэхүү төхөөрөмжийг уул уурхайн салбарт аюулгүй ажиллагааг сайжруулах зорилготойгоор тусгайлан зохион бүтээсэн бөгөөданх Рио Тинто группийн Австрали дахь нүүрсний уурхайд хэрэглэжээ.

Ухаалаг малгайтай болсноор: 

-Анхаарал суларсан үед операторч болон хянагчид дохио дамжуулж, зүүрмэглэх дөхөж байгааг анхааруулна

-Операторч, жолооч нарт алжаал ядаргаагаа зохицуулахад нь дэмжлэг үзүүлнэ

-Ядарч, зүүрмэглэснээс үүдэн осол гарах эрсдэлийг бууруулна