Нийгэм

Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтад ингэж хамрагдана

Bolor Rose
2016-01-18 02:44
УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зохион байгуулж байгаа юм байна.  Хүүхэд харагчийг бэлтгэх эхний сургалтыг 2016.01.15-22 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдах иргэд дүүргийнхээ Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 
-Иргэний үнэмлэх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээний эх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Халдварт болон сэтгэцийн өвчингүйг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт /Дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас гаргуулах/
-Гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ДХГБХТ-өөс нэгдсэн байдлаар гаргуулна/
-Сургалтын төлбөр төлсөн баримт
 
Сургалтын хугацаа болоод зохион байгуулах дүүргүүдийн талаарх мэдээлийн дор хүргэж байна.