Нийгэм

Бямбад ТЭГШ, нямд СОНДГОЙ дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

М.Энхмаа news.trends.mn
2016-01-18 13:39

​Сар шинийн баярын өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтад дараах өөрчлөлтүүд орно.

- Нэгдүгээр сарын 30 болон хоёрдугаар сарын 6-ны бямба гарагуудад-ТЭГШ

Авто машины улсын дугаарын сүүлчийн орон 2,4,6,8,0-р төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. 

- Нэгдүгээр сарын 31 болон хоёрдугаар сарын 7-ны ням гарагууд - СОНДГОЙ 

Авто машины улсын дугаарын сүүлчийн орон 1,3,5,7,9-р төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. 

Мөн хязгаарлалт тогтоосон авто замуудаас гадна Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замаар 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар зохицуулсан байна.