Нийгэм

150 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо

Bolor Rose
2016-01-18 06:30

150 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийн өргөтгөл барилга ашиглалтад орлоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 15-р хорооны 109-р цэцэрлэг шинэ өргөтгөлтэй болж 150 хүүхэд гэрээсээ ойр цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон байна. Энэхүү цэцэрлэгийн өргөтгөлийг 2015 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Канад модон технологиор барьжээ.

Хаяг: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Гал унтраах 34 дүгээр ангийн замын урд