'Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв'-өөс үзүүлж буй 230 гаруй үйлчилгээний жагсаалт
"Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв"-өөс үзүүлж буй 230 гаруй үйлчилгээний жагсаалтыг танилцуулж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах
- Нийслэлийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах
- Лавлагаа, мэдээлэл өгөх
- Амралтын газар, дэн буудал, зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
- Жуулчин тээврийн автобусыг улсын дугаарын хягзгаарлалтаас чөлөөлөх, зөвшөөрөл олгох
- Караоке, диско, цэнгээнт бүжгийн төрлүүдээр үйлчлэх зөвшөөрөл олгох
- Тайчих үзүүлбэр үзүүлэх зөвшөөрөл олгох
- Дэлгэцийн болон бүх төрлийн кино үзвэрийн газруудын зөвшөөрөл олгох
- Соёл урлагийн мэргэжлийн /дуу, хөгжим, бүжиг, драм, цирк г.м/ төлбөрт сургалтын зөвшөөрөл олгох
- Орчны агаарт хэмжилт хийх
- Авто тээврийн хэрэгслийн утааны хийн хэмжилт
- Зуух болон хаягдал утааны хийн хэмжилт
- Хаягдал түлшний утааны хэмжилт хийх
- Гал түймэр гарсан тухай акт гаргах
- Аж, ахуйн нэгж байгууллага иргэдийн барилга байгууламжид галын дүгнэлт олгох
- Галын аюултай объектод галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгох
- Барилгын зураг төслийг хянаж байцаагчийн дүгнэлт гаргах
- Архины үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах
- Тамхины үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах
Захирагчийн ажлын алба
- Улирлын түр үйлчилгээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох
- Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг шинээр олгох,сунгах, сэргээх
- Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, сэргээх
- Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, эрх сэргээх
- Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, сэргээх
- “0” тоот эзэмших эрхийн бичиг олгох
- Эзэмшигч нас барсан “0” тоотын эрхийн бичгийг шилжүүлэх
- Нэр шилжүүлсэн “0” тоотын эрхийн бичиг олгох
- Үрэгдүүлсэн “0” тоотын эрхийн бичиг дахин олгох
Нийслэлийн Авто замын газар
- Авто зам сэтлэх зөвшөөрөл олгох
- Авто замд орц гарц шинээр гаргах
- Инженерийн шугам сүлжээний зураг төсөлтэй зөвшилцөх
Нийслэлийн Архивын газар
- Акт дүгнэлтийн лавлагаа олгох
- Ажилласан жилийг тодорхойлох лавлагаа олгох
- Архитектур төлөвлөлтийн даалгаврын лавлагаа олгох
- Банк санхүүгийн лавлагаа олгох
- ЕБС-ийн шалгалтын лавлагаа олгох
- Нас барагсдын бүртгэлийн лавлагаа олгох
- Нотариатын лавлагаа олгох
- Орон нутгаас шилжиж ирсэн тухай лавлагаа олгох
- Орон сууц эзэмших эрхийн бичгийн болон зориулалт өөрчилсөн тухай лавлагаа олгох
- Өмч хувьчлалын тухай лавлагаа олгох
- Худалдан авах ажиллагаатай холбогдох лавлагаа олгох
- Хурлын тэмдэглэлийн лавлагаа олгох
- Тогтоол захирамжийн лавлагаа олгох
- Цагаатгалын лавлагаа олгох
- Цалингийн лавлагаа олгох
- Шүүхийн шийдвэрийн лавлагаа олгох
- Төрийн архивт баримт байхгүй тодорхойлолт олгох
- Иргэн, аж ахуйн нэгжийн захиалгаар мэдээлэл бэлтгэх
- Уншлагын танхимын үйлчилгээ
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар
- Худаг гаргах зөвшөөрөл олгох
- Ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг олгох, гэрээ байгуулах
- Элбэг ургамлыг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглуулах зөвшөөрөл олгох
- Байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталж, хугацаа сунгах
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын дүгнэлт гаргах
- Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах
- Ан амьтны мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, дүгнэлт гаргах
- Байгалийн ургамлын мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, дүгнэлт гаргах
- Газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, дүгнэлт олгох
- Ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох, дүгнэлт олгох
- Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах,дүгнэлт гаргах
- Усны мэргэжлийн байгууллагын эрх олгоход дүгнэлт гаргах
- Ус ашиглуулах дүгнэлт гаргах
Нийслэлийн Боловсролын газар
- Ерөнхий боловсролын баримт бичиг нөхөн олгох
- Гадаад улс орнуудын ерөнхий боловсролын сургуульд сурч буй Монгол хүүхдүүд нийслэлийн ЕБС-д шилжин ирж суралцах асуудлыг шийдвэрлэх
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
- Барилга барих хүсэлт хүлээн авч шийдвэрлэх
- Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох
- Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
- Барилга байгууламжид хаяг дугаар оруулах
- Барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газарт байгуулах
- Инженерийн байгууламжийн гүйцэтгэлийн зураг хүлээн авах, хянах
- Ерөнхий төлөвлөгөөний зурган мэдээллээр үйлчлэх
- Архивын лавлагаа олгох
- Гудамж талбайд нэр өгөх нэрэмжит болгох
- Гудамж талбайд хөшөө дурсгалын самбар байршуулах зөвшөөрөл олгох
- Барилга, байгууламжийн эх загвар зураг батлах
- Усан хангамж ариутгах татуургын шугам сүлжээний трасс зөвшилцөх, зөвшөөрөлцөх
- Мэдээлэл холбооны шугам сүлжээний трасс зөвшилцөх, зөвшөөрөлцөх
- Дулаан хангамжийн шугам сүлжээний трасс зөвшилцөх, зөвшөөрөлцөх
- Цахилгаан хангамжийн шугам сүлжээний трасс зөвшилцөх, зөвшөөрөлцөх
- Инженерийн бэлтгэл арга хэмжээ /үерийн далан суваг, хөрсний ус/-ний трасс зөвшилцөх, зөвшөөрөлцөх
- Инженерийн шугам сүлжээний зурган мэдээллээр үйлчлэх
- Нийтийн эдэлбэр газарт авто зогсоол төлөвлөх, байгуулах хүсэлт хүлээн авах
- Нийтийн эдэлбэр газрыг төлөвлөж, тохижуулах хүсэлт хүлээн авах
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
- Худалдаа, нийтийн хоолны технологи, үйл ажиллагааны тухай дүгнэлт гаргах
- Хүүхдийн цэцэрлэгийн хоол, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлт гаргах
- Хүнсний үйлдвэрлэлийн технологи үйл ажиллагааны тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргах
- Ундны усыг итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэн чанар, аюулгүй байдлын дүгнэлт гаргах
- Мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын дүгнэлт гаргах
- Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал хангасан эсэх тухай дүгнэлт гаргах
- Химийн бодисын агуулахын дүгнэлт гаргах
- Шинээр байгуулагдаж байгаа цэцэрлэгийн хүүхдийн тоглоом, цагаан хэрэглэлд шинжилгээ хийж дүгнэлт гаргах
- Халдваргүйтгэл, ариутгалын бодисын чанарын дүгнэлт гаргах
- Монгол улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтанд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох
- Музей, номын сангийн хадгалалт хамгаалалтын байдалд улсын байцаагчийн дүгнэлт гаргах
- Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалд улсын байцаагчийн дүгнэлт гаргах
- Монгол улсын хилээр нэвтрүүлэх хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох
- Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны гэрчилгээ олгох
- Үйл ажиллагаа явуулах ажлын байрны дүгнэлт гаргах
- Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх болон тусгай зөвшөөрөл сунгах талаарх дүгнэлт, санал гаргах
Нийслэлийн Нийгмийн даатгалын газар
- Эрүүл мэндийн даатгалд хамруулах
- Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах
Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар
- Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэврийн сунгалт хийх
- Жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхчүүдэд мөнгөн тэтгэмжийн сунгалт хийх
- Нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгслээр орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчих эрх олгох
- Өрхийн амжиргааны түвшингийн лавлагаа олгох
- Хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн ахмад настанд зардлын үнийг олгох
- Ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгох
- Эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох
- Хүндэт донор ахмад настан дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгох
- Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие ахмад настан нас барвал оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний тусламж олгох
- Ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр/нөхөр/-т сар бүр мөнгөн тусламж үзүүлэх
- Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сард нэг удаа мөнгөн тусламж үзүүлэх
- Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг сард нэг удаа олгох
- Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг сард нэг удаа нөхөн олгох
- Хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөрт/-т орон сууцны хөлс төлөхөд нь буюу нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох
- Төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмад настанд түлээ нүүрсий үнийн туслаж үзүүлэх
- 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезийн үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь нөхөн олгох
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг 3 жил тутамд нэг удаа 100 хувь нөхөн олгох
- 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг 3 жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч харгалзан дэмжигчийн цэцэрлэг сургуульд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа хөнгөлөх эсхүл автобусаар үйлчлэх
- Эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэн дотоодын рашаан сувилалд сувилуулбал нэг талын унааны зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх
- Насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх
- Бүрэн хараагүй хүн эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар зорчих шаардлагатай болвол ирж буцахунааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгох
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгох
Нийслэлийн Өмчийн харилцааны газар
- Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, барьцаанд бүртгүүлэх
- Газар эзэмших, ашиглах эрхийг барьцаанаас чөлөөлөх
- Газар эзэмших, ашиглах эрхийн барьцаанд бүртгэлгүй лавлагаа олгох
- Газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах
- Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх
- Газар эзэмших, ашиглах зориулалт өөрчлөх, талбайн хэмжээ өөрчлөх
- Кадастрын зургаар үйлчлэх
- Газрын төлбөрийн лавлагаа буюу нэхэмжлэл бичиж өгөх
- Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт гаргах
- Газар эзэмших, ашиглах эрхийн гээгдүүлсэн, үрэгдүүлсэн гэрчилгээ, гэрээ нөхөн олгох
- Барилга, байшин, хаяг дугаар бүртгэх
- Нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргаж өгөх
- Хөдөө орон нутагт газар өмчилсөн иргэдийн жагсаалтаас хасалт хийх
- Гэрээ дүгнэсэн акт гаргах
- Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах гэрээ байгуулах
- Газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамжийн лавлагаа олгох
- Кадастрын зургийн хэлбэр, эдэлбэр, байршил өөрчлөх
- Дүүргийн Засаг даргын захирамжийг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах
Нийслэлийн Татварын газар
- Татвар төлөгчөөр бүртгэх /иргэн, аж ахуйн нэгж/
- Татвар төлөгчид тоон гарын үсэг олгох
- Данс андуурсан орлого залруулах хүсэлт хүлээн авах
- Татварын хуулиар зөвлөгөө өгөх
- Лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх
- Татварын хууль тогтоомжийг сурталчлах, мэдээллээр хангах
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах
- Агаарын бохирдлын төлбөр хураах
- Авто зам ашигласны төлбөр хураах
- Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
- Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа олгох
- Гэрлэлт бүртгэлийн лавлагаа олгох
- Гэрлэлт сэргээсний бүртгэлийн лавлагаа олгох
- Гэрлэлт цуцлуулсны бүртгэлийн лавлагаа олгох
- Иргэний үнэмлэхний дэлгэрэнгүй лавлагаа олгох
- Нас барсны бүртгэлийн лавлагаа олгох
- Овог эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа олгох
- Төрсний бүртгэлийн лавлагаа олгох
- Үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа олгох
- Иргэний шинэчилсэн бүртгэлийн лавлагаа олгох
- Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа олгох
- Гэрлэлтийг бүртгэх
- Гэрлэлт цуцлуулсныг бүртгэх
- Гэрлэлт сэргээснийг бүртгэх
- Төрсний гэрчилгээний дахин олголтыг бүртгэх
- Гэрлэлтийн гэрчилгээний дахин олголтыг бүртгэх
- Төрөөс үнэгүй өмчлүүлсэн газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгэх
- Газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгэж, баталгаажуулах
- Төрөөс хувьчилсан газар болон орон сууцнаас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэжбаталгаажуулах
- Хувийн сууцыг өмчлөх эрхийг эд хөрөнгийн улсын бүртгэлд анх удаа бүртгэх
- Өв залгамжлах эрхийг улсын бүртгэлд бүртгэх
- Хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх
- Бэлэглэх гэрээг улсын бүртгэлд бүртгэх
- Худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгэх
- Арилжих /солих/ гэрээг эрхийг улсын бүртгэлд бүртгэх
- Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны болон түрээсийн гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх
- Барьцаа, түрээсийн гэрээ дуусгавар болсныг эрхийн бүртгэлд бүртгэх
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа олгох /5 хүртэлх болон 5-аас дээш/
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эд хөрөнгийн лавлагаа олгох
- Нас барсаны гэрчилгээний дахин олголтыг бүртгэх
Нийслэлийн Хөдөлмөрийн газар
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцаа бүтээмжийн сургалт, мэдээлэл зөвлөгөө өгөх
- Их дээд, сургууль болон МСҮТ-д суралцагчдыг цагийн ажлын байраар хангах
- Ажлын байранд зуучлах
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
- Эмнэлэг, эмийн сан, сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
- Эмнэлэг, эмийн сан, сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн төсөл хүлээн авах
- Эмнэлэг, эмийн сан, сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах
Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК
- Дулаан хангамж болон цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох
- Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох
- Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл сунгах, нэр шилжүүлэх, нөхөн авах, зориулалт өөрчлөх
- Цахилгаан дамжуулах агаарын шугам болон кабелийн шугам, дэд станц зөөж байршил өөрчлөх
Ус сувгийн удирдах газар
- Шинэ баригдах болон хуучин барилгад цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох
- Гэр хорооллын шугамнаас цэвэр, бохир усны техникийн нөхцөл олгох
- Техникийн нөхцөл сунгах
- Цэвэр, бохир усны шугамын тодруулга хийх, зөөх зөвшөөрөл олгох
- Цэвэр бохир усны шугамын холбох цэг өөрчлөх зөвшөөрөл олгох
Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК
- Дохиолол, холбооны хангамжийн техникийн нөхцөл олгох
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
- Захиалагчийн хяналт хийх
-
43.242.243.*
Зочин
2016-01-18 16:07
Good0 0 Хариулах