Нийгэм

'Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016' үзэсгэлэн худалдаанд оролцох бизнес эрхлэгчид ингэж бүртгүүлээрэй

Bolor Rose
2016-01-18 09:20

2016 оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГ хамтран зохион байгуулахаар болсон.  Үзэсгэлэн худалдаа 2016.01.27-2016.02.07-ы өдрүүдэд “Хүннү Малл”, “Шөнийн зах”, “Хархорин-Монголд үйлдвэрлэв” худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдана. “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүртгэл энэ сарын 19-21-ний өдрүүдэд Аж үйлдвэрийн яамны I давхрын спорт зааланд явагдана. Бүртгэл гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.  

Бүртгэлд шаардагдах зүйлс:

-Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар,  иргэний үнэмлэхний хуулбар

-Бүтээгдэхүүний эсвэл байгууллагын 1 ширхэг үзэмжтэй зураг файлаар авч ирэх  /5см*5см хэмжээтэй, 300 pixel чанартай байх. Хэрэглэгчдэд тараагдах каталогт байршуулах болно/

-Хэрэв үйлдвэр, бүтээгдэхүүний танилцуулга, видео байгаа бол үзэсгэлэнгийн үеэр авч ирэх

Тавигдах шаардлага:

-Зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн үеэр худалдаалах /Импортын бүтээгдэхүүн худалдаалахгүй/

-Өөрийн сав баглаа, боодол, шошготой байх

- Лангуу, павилоныг дамжуулан түрээслэхгүй байх

-Холбогдох журам, гэрээтэй танилцаж дагаж, мөрдөх

ЖИЧ: Бүртгэлтэй холбоотой асуудлаар дараах утсаар холбогдож лавлана уу /264926, 99141122, 99177542, 99090205, 99889790/