Улсын их хурал
Шуурхай мэдээ : Өнөөдрөөс ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгож эхэлнэ
2016-01-19 02:32
Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдийг өнөөдөр чуулганы нэмэлт хуралдаанаар хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Үргэлжлүүлээд ипотекийн зээлтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгооо гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ үеэр байнгын хорооноос гаргасан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн горимын саналыг гишүүдийн олонх дэмжин 86,5 хувийн саналаар хуулийн төслүүдийг бүхэлд нь баталлаа. Ингэснээр өнөөдрөөс эхлэн ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгож эхлэх юм байна.