Онцлох эшлэл : Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хуулийн төслийн талаар танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан юм. Түүний тайлбараас онцлох эшлэлийг хүргэлээ.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр :
Намын хатуу гишүүнчлэлийг зөөллөх үүднээс дэмжигч гишүүнтэй байхаар тусгасан.
Намын дэмжигч гишүүн нь намын өмнө үүрэг хариуцлага хүлээхгүй, аль ч шатны сонгуульд нэр дэвшихгүй.
Нам нь бодлого тодорхойлогч, үйлдвэрлэгч байх ёстой гэсэн зарчимд тулгуурласан.
Орон нутагт талцал, намчирхах үзэл хүчтэй байна гэж яригддаг учраас 3001-ээс доош хүн амтай суманд намын салбар нэгж байгуулахыг хориглосон
.
Нэг хүн олон намын гишүүн байх боломжгүй.
Намын гишүүдийг хариуцлагажуулж, улс төрийн боловсрол олгох, төрийн бодлогыг тодорхойлох сургалтыг тогтмол явуулж байхыг хуульчилсан.
Иргэн хүн өөр намд элсэх бол эхний намын бүртгэлээсээ заавал хасуулж байж дараагийн намд бүртгүүлэх боломжтой.
Иргэний улс төрийн эрхийг хангах асуудлыг чухалчилсан.
Намын санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг иргэдийн улс төрийн боловсролд зарцуулна
гэж тусгасан.
Улс төрийн намаас гарахад хүндрэлтэй зүйл бхгүй. Гишүүнчлэлээс гарч байгаа тохиолдолд заавал намын бүртгэлээс хасуулна.
Намыг бүртгэх, цуцлах тухай асуудлыг СЕХ шийдэхгүй, Дээд шүүх эцсийн шийдвэр гаргана
.
Иргэн намын анхан шатны байгууллага дээр өөрийн биеэр очиж намд бүртгүүлнэ.
Намд сайн дураараа эвлэлдэн нэгдэх нь нээлттэй.
Улс төрийн намууд тусдаа тамга тэмдэг зэрэгтэй байх нь буруу гэж үзсэн. Нам бие даасан, байгууллагын статустай байж болохгүй.
Хуулийн этгээд жилд 1 удаа намд 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн дүнгээс илүү хандив өгөхийг хориглосон.
Хувь хүн жилд 1 удаа намд 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн дүнгээс илүү хандив өгөхийг хориглосон.
Улс төрийн намуудын хоорондын өрсөлдөөний орчныг эрүүлжүүлэх, шударга өрсөлдөөнд суурилсан тогтолцоог хуульчилна.
Намын гишүүн сар бүр өөрийн биеэр татвараа төлөхөөр тусгасан.
Нам өөрийн одонтой байхыг хориглосон.