Нийгэм

Оюутолгой өнгөрсөн жил 202,200 тонн зэс үйлдвэрлэжээ

Bolor Rose
2016-01-19 07:27

Оюутолгой компани 2015 оны IV улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.   “Оюу толгой” өнгөрсөн онд онд 202,200 тонн зэс, 653,000 унци алт үйлдвэрлэсэн байна. 

Түүнчлэн  2015 онд “Оюу толгой”  энэ онд уурхайн олборлолт 19.3, боловсруулсан хүдрийн хэмжээ 23.9, баяжмалын үйлдвэрлэл 39.9, зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны үйлдвэрлэл 10.9 хувиар тус тус өсчээ. 

Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “2015 онд манай хамт олны ажил үйлс олон үзүүлэлтээр амжилттай гарч буйг тэмдэглэхэд таатай байна. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлж, үүн дотроо зэсийн үйлдвэрлэлийг төлөвлөгөөнөөс давуулан биелүүллээ. Аюулгүй ажиллагаа манай ажлын гол цөм байж, бид Рио Тинто группын хэмжээнд аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр тэргүүлэгчийн байр сууриа хадгаллаа. 2015 онд олон чиглэлээр дэвшилт гарган ажилласан хэдий ч бидний гадаад орчин, ялангуяа түүхий эдийн зах зээл сорилт дагуулсан хэвээр байна. Иймд бид далд уурхайн бүтээн байгуулалтыг дахин эхлүүлэх бэлтгэлийг хангахын зэрэгцээ, осол аюулыг тэглэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлага урган гарч байна. “Оюу толгой”-н хамт олон 2016 онд үйл ажиллагааны шинэ түвшинд гарч, өрсөлдөөнт бизнесийн орчинд компанийн өсөлтийг ханган ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж тэмдэглэн хэлэв.

 

Тус Оюутолгой компани 2016 онд 175,000-195,000 тонн зэс, 210,000-260,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй байна. 2016 онд үйлдвэрлэх алтны дийлэнх хэсгийг оны эхний хагаст үйлдвэрлэхээр төлөвлөжээ.  


  1. 122.201.21.* батаад 2016-01-19 18:53
    Ухаж гаргах биш үйлдвэрлэх. Очиж үзчихээд ийм юм ярьж бай.
  2. 202.179.28.* батаа 2016-01-19 16:19
    үйлдвэрлэх биш ухаж гаргах