Шуурхай мэдээ : Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьлаа
УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичгийг өргөн барьлаа.
Огцруулах бичигт :
“Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээнд гарын үсэг зурахдаа УИХ-д мэдэгдэлгүйгээр ‘далд уурхайн санхүүжилт’ нэрээр 1,5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4,7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрчээ.
Өмнө нь гарсан анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монгол улсын тус компанид эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх УИХ-ын хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан Оюутолгойн орд газраас Монгол улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулжээ. Иймд Ерөнхий сайдыг огцруулах бүрэн үндэслэл байна гэж үзэж байна.” гэжээ.
Ерөнхий сайдыг огцруулах бичигт хэн гарын үсэг зурав ?
1. Г.Уянга
2. Ц.Даваасүрэн
3. Х.Болорчулуун
4. С.Ганбаатар
5. Л.Цог
6. Б.Бат-Эрдэнэ
7. Р.Амаржаргал
8. О.Баасанхүү
9. Су.Батболд
10. Ж.Батсуурь
11. Ч.Хүрэлбаатар
12. Ж.Энхбаяр
13. Ц.Дашдорж
14. Д.Лүндээжанцан
15. Ц.Нямдорж
16. Ё.Отгонбаяр
17. Д.Сарангэрэл
18.О.Содбилэг
19. А.Тлейхан
20. Д.Хаянхярваа