Нийгэм

“УЛААНБААТАР ХУДАЛДАН АВАЛТ - 2016” БИЗНЕС ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

Bolor Rose
2016-01-20 01:51

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд 9 цагаас эхэллээ. Нэгдсэн хуралдаан 12:00 цаг хүртэл үргэлжилж, 14:00-17:00 цагийн хооронд салбар хуралдаан болно. 
Чуулга уулзалтаар нийслэл энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөр, тендерүүдээ танилцуулж, эдгээрт хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар харилцан санал солилцоно. Мөн хувийн хэвшлийн санаачилга аль салбарт чухал байна, хууль эрх зүйн хүрээнд хот хэрхэн дэмжин ажиллах боломжтойг форумын хүрээнд ярих юм. 

Уулзалтын хөтөлбөрийг эндээс үзээрэй.