Нийгэм

Нидерландын бизнес эрхлэгчдийн үндэсний байгууллагын ерөнхийлөгч НЭЭЛТТЭЙ ИННОВАЦИ сэдвээр илтгэл тавина

Bolor Rose
2016-01-20 02:33

OPEN INNOVATION LAB-с салбарын мэргэжилтнүүдийг урьж оролцуулан судалгааны ажил болон, мэдлэг, туршлагаас нь хуваалцах зорилготой TECH TALK цуврал лекцийн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Өмнөх ярилцлагын зочдоор:

- Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

-АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

-MIT-ийн TECHNOLOGY REVIEW сэтгүүлийн ерөнхийлөгч

-ШУТИС-ийн  эрдэм шинжилгээний мэргэжилтнүүдийг урьж байсан бол энэ удаад Нидерландын VZZP бизнес эрхлэгчдийн үндэсний байгууллагын ерөнхийлөгч  Fred De Boer-ийг TECH TALK-д  энэ сарын 23-нд илтгэл тавихаар болжээ. 

 Fred De Boer ухаалаг стратеги боловсруулах, удирдлагын манлайллыг сайжруулах, маркетингийн боломжуудыг бий болгох, бизнесийг өргөжүүлэх борлуулалтыг дэмжих болон даяаршлыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. Тэрээр OPEN INNOVATION сэдвээр өөрийн туршлага, олон улсын жишээнээс ярилцахаар болсон байна.