Нийгэм

Шинэ болон хуучин орон сууц ямар үнэтэй байна вэ?

Bolor Rose
2016-01-20 08:02

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хуулийн төсөл батлагдаж иргэд ипотекийн зээлд хамрагдаж болохоор болсон билээ. Өнгөрсөн оны байдлаар банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 77 хувийг Улаанбаатар хотын зээлдэгчид, 23 хувийг хөдөө орон нутгийн иргэдэд олгосон ипотекийн зээл бүрдүүлжээ. Мөн өнгөрсөн оны 12 сарын байдлаар хөдөө орон нутгаас 3382 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байгаа бол Улаанбаатараас 51538 иргэн ипотекийн зээлд хамрагджээ. Тиймээс ипотекийн зээлийг олгож эхлэх болсонтой холбогдуулан шинэ болон хуучин орон сууцны үнэ ямар байгааг визуалаар хүргэж байна. 

 

Дээрх графикаас харахад шинэ орон сууцны 1м.кв дунджаар  2,050,000 төгрөгийн үнэтэй байна.  Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. 

Графикаас харахад, хуучин 2 өрөө байр өнгөрсөн сарын байдлаар 83,960,000 төгрөгийн үнэтэй байна. Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. 

Эх сурвалж: PDF файлыг эндээс

http://www.mongolbank.mn/documents/statistic/mortgage/2015/11.pdf