Улсын их хурал
Р.Амаржаргал гишүүн огцруулах гарын үсгээсээ татгалзсан албан бичиг хүргүүлжээ
2016-01-20 09:34
Өчигдөр УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй нэр бүхий 20 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Түүнийг Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслөө өргөн барьсны дараа Р.Амаржаргал гишүүн УИХ-ын даргад албан бичиг хүргүүлжээ.
Р.Амаржаргал гишүүн өмнө нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсгээсээ татгалзаж байгаагаа Г.Уянга гишүүнд мэдэгдэж байсан ч түүний саналыг үл тоомсорлон Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төсөлд өөрийнх нь нэрийг хавчуулсныг эсэргүүцэн ийнхүү албан бичиг хүргүүлсэн байна.