Нийгэм
'Таван хувийн зээлийн хүү зөв нүүдэл мөн үү' сэдэвт хэлэлцүүлэг болно
2016-01-21 01:40
Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб олон нийтийн анхаарлыг татсан, нийгэмд талцал үүсгэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулдаг билээ. Энэ удаад 'Таван хувийн зээлийн хүү зөв нүүдэл мөн үү' сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд зохион байгуулна. Хэлэлцүүлгээр Засгийн газраас гаргасан, ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулах шийдвэрийн эдийн засагт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөг ярилцах юм байна. Хэлэлцүүлэгт МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Алтанцэцэг, Стратегийн Үндэсний Хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл, УИХ-ын даргын ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа нар оролцоно.
-
180.30.154.*
ган-өлзий
2016-01-23 00:39
Энэ бол хамгийн зөв олон юм ярилгүй товч залуучууд бид нарт тулгараад байгаа асуудал юм1 0 Хариулах