Ч.Сайханбилэгийг огцруулах санал өргөн барьсан гишүүд хуралдаа ирэхгүй байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнөөдөр 08.30 цагт эхэлж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлаар хуралдахаар товлосон. Огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд өргөн барьсан юм. Гэсэн ч одоогоор Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн гишүүдээс нэг нь ч хуралдаа орж ирээгүй байна. Байнгын хорооны хурал эхлээд гурван цаг өнгөрч байна.
Одоогоор хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Н.Батбаяр, М.Батчимэг, С.Дэмбэрэл, С.Баярцогт, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, А.Бакей зэрэг АН-ын гишүүд ирээд байна.
Г.Уянга гишvvнийг хvлээж байна... #гэнээ #ЯгОдоо #ТББХ pic.twitter.com/XZBiwEnSuf
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) January 21, 2016
Ерөнхий сайдыг огцруулах асуудалд АН 100% ирцтэй хүлээгээл суугаад бдг. Нөгөө өргөн барьсан Уянга МАН байдаггүй шүү pic.twitter.com/CHQuf6m0jv
— Б.Сүхбат (@busukhee) January 21, 2016
Төрийн байгуулалтын байнгийн хороо хуралдах гээд байдаг. ЗГ огцруулахаар өргөн мэдүүлсэн хүмүүс нь орж ирдэггүй! pic.twitter.com/kphwN5Zjrk
— Temuujin Kh (@Temuujin_Kh) January 21, 2016