Уяач П.Энхмөнхөд холбогдох хэргийг эргүүлэн сэргээжээ
2013 оны сүүлээс иргэн Д-г хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж байсан П.Энхмөнхийг АНУ-аас ирээд баривчлагдсан, батлан даалтад гадуур байцаагдаж байгаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж, харин өөрөө өөрийн фэисбүүк хуудаснаа дараах тайлбарыг нийтлээд байна.
Харин Цагдаагийн газрын энэ хуудсанд байрлуулсан эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл, мөн прокурорын гаргасан дараах мэдэгдэх хуудсыг үзвэл хэргийг 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр прокурорын газраас уг хэргийг сэргээсэн байжээ. Мөн П.Энхмөнх өнөөдөр буюу нэгдүгээр сарын 21-нд эх сурвалжид өгсөн ярилцлагадаа хэрэг дахин шалгагдаж байгаа гэж ярьсан байна. Одоохондоо шүүх хурал болоогүй, хэргийн үнэн мөн нарийн тодорхой болоогүй байна.
П.Энхмөнх гэж хэн бэ?
Төв аймгийн угшилтай тоотой хэдэн цуут уяачдын нэг болох Пунцагбалжир агсны голомт сахих ганц хүү болох Энхмөнх 1985 онд төрсөн. "Мон-Эрдэнэ" группын захирал гэх тодотголтой. 2013 оны сүүлээс эхлэн П.Энхмөнхийг хүчингийн хэрэг үйлдсэн гэх яриа газар авч байгаад намжсан. Хүчингийн хэрэгт яллагдагчаар татагдаж байсан хугацаандаа тэрээр Монгол улсын алдарт уяач цол тэмдгээр шагнагдсан байдаг.
2013 оны 10 дугаар сард эхэлсэн уг хэрэг сунжирсаар өнөөдрийг хүрч байна. Тус хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа 2014 оны 2-р сард дуусч, Эрүүгийн хуулийн 126.1 зүйл ангиар П.Энхмөнхөд 5 жил хорих ял төлөвлөснөөр хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Харин тус хэргийн хяналтын прокурор гэх н.Мөнхцэцэг тус хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байжээ.