Улсын их хурал

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа

М.Энхмаа
2016-01-21 08:01

Төрийн байгуулалтын байнгын хорооны үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны хуралдаан үдээс өмнө хуралдах ёстой байсан ч асуудал оруулсан УИХ-ын гишүүн Г.Уянга өөрөө орж ирээгүй байна. Төрийн байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг oгцруулах тухай асуудлаар 5 хоногийн завсарлага авлаа.

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

“МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авч байгаа юм байна. Өнөөдөр өглөөнөөс эхлэн энэ асуудлыг хүлээж байна. АН-ын гишүүд 100 хувийн ирцтэйгээр, бүтэн таван цаг хүлээж суусан. Энэ асуудал он дамжиж байна. Ерөнхий сайдыг унагах төсөлд гарын үсэг зурахаасаа өмнө судалж, дотроо хэлэлцэх хангалттай хугацаа байсан. Хугацааа алдмааргүй байна. ” гэв.