Нийгэм

'Би Монгол мөрөөдлийг бүтээнэ' тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

М.Энхмаа
2016-01-21 08:19

1980-аад оны залуусын нэгдэл болох "80&80" клубынхан дотоодын их сургуулиудад амжилттай суралцаж буй 3,4-р курсын оюутнуудыг дэмжих зорилгоор 2016 оны эхний хагас жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнуудад сар бүр 80,000 төгрөгний тэтгэлэг олгоно

"Би Монгол мөрөөдлийг бүтээнэ" үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн хугацаа 2-р сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх ажээ. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуур : 

- Сурлагын голч дүн 3,0 ба түүнээс дээш байх

- Гэр бүл нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой

- Нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

- Өөр тэтгэлэгт хамрагдаагүй байх

- "Би Монгол мөрөөдлийг бүтээнэ" сэдвээр шинэ санаа, тодорхой хэрэгжүүлэх санал бүхий 500 үгтэй эссэ бичиж ирүүлэх

 


  1. 124.158.90.* Түвшинтөгс 2016-02-16 14:55
    өөрийн биеээр хүргэж өгвөл хаан өгөх бэ?