#MADEINMONGOLIA: Дархан нэхий адууны ширээр хийсэн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд экспортолж эхэллээ
Дархан нэхий компани адууны ширээр хийсэн 'Адуу мал' брэндийн бүтээгдэхүүнээ Европын зах зээлд экспортолж эхэллээ. Тус компани адууны ширээр хийсэн бүтээгдэхүүн, хагас боловсруулсан арьсаа ОХУ,Тайланд улс руу экспортолж байсан бол энэ удаад Европын хэд хэдэн улстай бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ хийжээ. Мөн бүтээгдэхүүнээ цахим худалдааны томоохон сүлжээ болох www.alibaba.com сайтаар олон улсын хэрэглэгчдээс онлайн захиалга авч эхэлсан байна.
Дархан нэхий жилд 500 мянган ширхэг нэхий болон савхин хувцас үйлдвэрлэж байна.
Харин гутлын үйлдвэр нь жилд 500 мянган хос гутал зах зээлд нийлүүлжээ.
Тус компани Евро стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Дархан нэхий эцсийн бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг экспортолж байгаа
ажээ.