Нийгэм

Бага, дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах хүсэлт хүргүүллээ

М.Энхмаа
2016-01-22 03:03

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах талаар хэлэлцлээ. 

Тус хуралдаанаас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин 5 хоног сунгаж, 2 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлэхээр болжээ. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын дээрх саналыг үндэслэн БСШУЯ-ны сайд шийдвэр гаргах юм байна. 

“Бага дунд боловсролын тухай" хуульд байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг ажээ.