Улсын их хурал

Ерөнхий сайдыг огцруулах төслийг МАН 100 хувь дэмжлээ

А.Сэвжид
2016-01-25 08:28

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Г.Уянга нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж 100 хувь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболдод сайн дураараа албан тушаалаасаа татгалзахыг шаардсан албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэж, сонгуулийн тойргийн мандатыг хуучнаар нь тогтоох ёстой гэж үзлээ. УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн шаардах бичгийн тухайд бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "УИХ-ын дарга дарангуйлагч байдлаар харьцдаг, хууль зөрчдөг, өөрийн үзэл бодолд нийцсэн таалагдсан асуудлыг хэлэлцдэг, таалагдахгүй бол хэлэлцдэггүй, хасдаг, гишүүдийн үг хэлэх эрхэнд халддаг, элдвээр доромжилдог, УИХ-ын даргын ёс зүйд байж боломгүй үйлдлийг гаргах нь сүүлийн үед эрс нэмэгдсэн. Ер нь УИХ-ын дарга Үндсэн хууль, бусад хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. Гишүүдийг нам эвслээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй, бүх үйл ажиллагаа нь хуулийн хүрээнд байх ёстой. Тиймээс МАН-ын бүлгээс УИХ-ын даргыг албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардаж албан бичиг хүргүүлэхээр болсон" гэдгийг хэллээ. Түүнчлэн сонгуулийн тойргийн мандатыг хуучнаар нь тогтоох ёстой гэж МАН-ынхан үзжээ.

">

 


  1. 202.21.106.* Зочин 2016-01-25 18:24
    MAH gej mongoloo yaj uruuduulj muhuuh be gesen heden atsuud baih yumaa.yum hiihgui bol yadaj bitgii gai bol gedeg ug ene heden MAH-D YAG TAARNA.
  2. 122.201.21.* Үнэн 2016-01-25 16:43
    УИХ дарга арай хэтэрч байгаа нь ч үнэн шүү. Самбар дээр маркер бариад ипотекийн зээл тайлбарлаа л, хэн одоо тэрний тэр тэнэг байдалд хууртах юм бэ? Дарангуйлагч царайлаад мэдээгээр хичнээн ч их гардгийн. Сүүлдээ бүр харахаас дургүй хүрдэг болсон