Фулбрайт оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй Фулбрайт оюутны тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл авч эхэллээ. АНУ-ын Монгол дахь элчин сайдын яамнаас Фулбрайт оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулж, жилд дунджаар 13-15 оюутныг хамруулж АНУ-д мастерын хөтөлбөрт сургадаг байна.
Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгуур:
- Монгол Улсын иргэн бөгөөд Монголд оршин сууж байх;
- Доод тал нь 1.5 жилийн ажлын туршлагатай байх;
- Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэгтэй байх);
- Англи хэлний чадвар сайтай байх (IBT-ын 90, Institutional TOEFL-ын 575 болон түүнээс дээш оноотой байх);
- АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай (АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу).
Фулбрайтын хөтөлбөрт өргөдөл гаргахдаа:
- Фулбрайт 2017-2018 оны хөтөлбөрийн өргөдлийн маягт энд бөглөх
- Тодорхойлох захидал бүрдүүлэх: Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана. Захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авах ба Монгол хэлнээс нотариатаар хөрвүүлсэн баталгаат хуулбарыг зөвшөөрнө.
- Та яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа, хөтөлбөр дууссаны дараа юу хийхийг хүсэж байгаа талаар товч буюу хоёр хуудаснаас уртгүй эссэ англиар бичиж хавсаргана
- Их дээд сургуулийн дипломын баталгаат хуулбарыг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана
Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2016 оны 3-р сарын 28-ны 12 цаг хүртэл
Тэтгэлэт хөтөлбөрийн талаар мэдэхийг хүссэн асуултаа АНУ-ын ЭСЯ-ны хөтөлбөр хариуцсан ажилтнаас 7 хоног бүрийн лхагва, баасан гарагуудад 13:00-14:00 цагийн хооронд шууд холбогдож асууж болох юм байна.
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: эндээс