Нийгэм

71-84 сая жилийн настай үлэг гүрвэлийн яс олджээ

М.Энхмаа
2016-01-27 02:50

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн, М,Х, Улаанбаатар хотын иргэн Н нар хууль бусаар малтлага хийж эртний чулуужсан үлэг гүрвэлийн яс олжээ.

Түүнийгээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсийн алба хаагчид алба хаагчид хамтран илрүүлж, саатуулан шалгаж байгаа аж. 

Нэр бүхий иргэдийн хууль  бус малтлагаар олж авсан эртний чулуужсан үлэг гүрвэлийн ясыг ШУА-ийн геологи, палентлогийн төвд шилжүүлэн шинжилгээ хийж дүгнэлт гаргуулахад:

- Эвэрт үлэг гүрвэл буюу Protoceratops andrewsi Crangert Cregory-ийн бүтэн биеийн хэлхээ яс, толгойн яс

- Нугас хошуут үлэг гүрвэл буюу Nadrosauridas-ийн 19,5см-ээс 14,5 смийн хэмжээтэй зулзаганы бүтэн бус хэлхээ яснууд

гэдэг нь тогтоогджээ. 

Эдгээр амьтад нь дэлхий дээр 71-84 сая жилийн хуримтлагдсан хурдас хуримтлал юм. Одоогийн байдлаар энэхүү олдворуудыг Өмнөговь аймгийн Булган сумын Төгрөг гэх газраас олсон байх магадлалтай байгаа аж.