Улсын их хурал

Засгийн газрыг огцруулах: Хэн юу хэлэв ?

А.Сэвжид
2016-01-27 03:04

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын тэргүүтэй 19 гишүүн МУ-ын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар өргөн барьсан тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэх ёстой ч Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад хараахан оруулаагүй байна. Ингээд Ерөнхий сайдыг огцруулахтай холбогдуулж гишүүдийн байр суурийг тоймлон хүргэе. 

 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

“Г.Уянга гэдэг хүний нэр дээр ирсэн болохоос МАН ард нь байсан байна гэдэг нь өнгөрсөн даваа гаригт ил боллоо. АН-ын хувьд Засгийн газраа унагаахгүй байхын төлөө ажиллаж байгаа. Ямар ч тохиолдолд Засгийн газар унахгүй гэдэгт итгэлтэй байна.”

 УИХ-ын гишүүн Б.Батзандан: Засгийн газар огцрохгүй. Асуудлыг хэлэлцэнэ, гэхдээ огцрохгүй. Энэ бол тодорхой.

Сангийн сайд Б.Болор:

Бүлэг Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэсэн шийдэлд хүрсэн байгаа. Засгийн газрыг цөөнх унагана гэж байхгүй. Тиймээс АН ирцээ бүрдүүлээд чуулгандаа ороод явахад Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжтой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ч.Сайханбилэг огцорвол бид өргүй болох юм. Гуравдугаарт, бид цагтаа цалингаа авдаг болно. Дөрөвдүгээрт, хамгийн гол нь хариуцлагагүй этгээдүүд хэцүү нэртэд шалгуулах юм. Тиймээс яаралтай шийдэх хэрэгтэй гэж байна.

 

 

 

 

 

 

 

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан гишүүдийг эргүүлэн татахыг бүлгийн хурал дээр хэлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: 

Ерөнхий сайдыг огцруулах бичигт хоёр сар гаруйн өмнө гарын үсгээ зурсан. Үндсэн хуулийн цэцийг жийп машинаар хахуульдсан хэрэг гарсны дараа Ерөнхий сайдыг зарчимгүй үйлдэл гаргасан гэж дүгнэж огцруулах бичигт гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц буюу төрийн байгуул­лагыг төрийн мөнгөөр авлигадсан үйлдэл болсон гэж үзсэн юм.