Нийгэм

Боловсрол, бизнесийн салбарынхны судалгаа,туршилт,үйлдвэрлэл сэдэвт хэлэлцүүлэг болно

Bolor Rose
2016-01-27 09:05

Хөгжилтэй орнууд шинэ технологи, инновацийг төрүүлэхэд хамгийн чухал нэг зүйл бол боловсролын салбар, бизнесийн байгууллага, үйлдвэрлэгчид хамтран ажиллах билээ. Харвардын их сургуулийн дэлхийн шилдгүүдийг бэлтгэн гаргадаг нэг нууц туршлага нь бизнесийн байгууллагатайгаа хамтран ажиллаж, практик, онолыг хослуулдаг сургалтын арга барилтай холбоотой. 

Тэгвэл энэ удаад манай улсын боловсрол, бизнесийн салбарынхан 'судалгаа-туршилт-үйлдвэрлэл' сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр МУИС дээр зохион байгуулж байгаа аж.  Хэлэлцүүлэгт боловсролын байгууллагаас МУИС, ХШУИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа, эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн захирлууд оролцох бол бизнесийн байгууллагуудаас Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюутолгой ХХК, АПУ ХКМонос Хүнс ХХК, Сүү ХК зэрэг Монголын томоохон компаниудын төлөөлөл оролцох юм байна.