Улсын их хурал
ҮХЦ-ийн даргыг чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа
2016-01-28 03:37
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудал багтсан байна. Гэвч энэ асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх асуудал хойшиллоо.
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм. Байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын гишүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй асуудлыг оруулж ирж хэлэлцэж байгаа нь дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа
тул завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч хүлээн аваагүй байна.