Дэлхийд

Японы Коосэнд инженерээр бэлтгэгдэх 24 оюутан батламжаа авна

Bolor Rose
2016-01-28 04:53

Технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийг есөн жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон билээ. Төслийн хүрээнд Монголд 2.5, Японд хоёр жил сурах бакалаврын хос хөтөлбөрт 320, магистрантур, докторантурт 160, зэргийн бус сургалтад 320, “Коосэн” сургуульд 200 хүнийг тус тус сургахаар болсон. Энэхүү төслийн хүрээнд Японы Коосэн сургуульд суралцах болсон 24 оюутан өнөөдөр батламжаа гардаж авахаар болжээ.

Мөн энэ үеэр Японы шилдэг 20 их дээд сургуулиудад магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцахаар болсон 14 багш судлаач батламжаа гардан авах юм байна.