Монголд үйлдвэрлэсэн 120 гаруй төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна

Монгол үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтан “Монголд үйлдвэрлэв - Цагаан сар” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГазар хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаа 1-р сарын 27-оос 2-р сарын 7-ны өдрүүдэд “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монголд аутлет” худалдааны төвүүдэд болох ажээ.
Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэрийн бараа, бүтээгдэхүүнээрээ оролцож хямд үнийг хэрэглэгчдэдээ санал болгож байгаагаараа давуу талтай. “Монголд үйлдвэрлэв,цагаан сар-2016” үзэсгэлэн худалдааны үеэр 1-р сарын 30, 31, 2-р сарын 6, 7-ны өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд их багтаамжийн 2 автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ.