Улсын их хурал

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

М.Энхмаа
2016-01-28 09:10

Яг одоо ТББХ-оор Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Ажлын хэсэг: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулаад, 2010 оноос хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Тухайн үед шалгалт хийсэн байцаагч нар тогтворжуулалтын гэрээг сайн ойлгоогүйгээс асуудал үүссэн. Гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын ажлыг жил гаруй хугацаанд үргэлжлүүлсэн. 30 гаруй сая ам.долларын зөрчлийг 2 тал харилцан зөвшилцсөний үндсэн  дээр "Оюутолгой" компани татвараа төлсөн.

Ч.Сайханбилэг : Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан асуудал ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй. О.Баасанхүү гишүүн мөнгө хэзээ орж ирж, эдийн засаг хэзээ сэргэх вэ гэж асуулаа. О.Баасанхүү гишүүн та улс төр бага хийгээд, засаг төр тогтвортой байгаад огцруулна, нураана гэсэн элдэв асуудал гарахгүй бол эдийн засаг өөрөө сэргээд явчих бүрэн боломжтой. АН намын ажлаа хийгээд явж байгаа. Энэ бол манай намын дотоод асуудал. УИХ-ын гишүүн үндсэн ажлаа хийх хэрэгтэй. Бусад бүлгийн ажилд оролцох хэрэггүй, Баасанхүү гишүүн ээ.