Улсын их хурал

Ардчилсан нам Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг амь нэгтэй хамгаалж хэвээр үлдээлээ

trends.mn
2016-01-28 17:50

УИХ гишүүн Г.Уянга өргөн барьж, МАН-ын бүлгээс дэмжсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг Төрийн байгуулалтын Байнгын хорооноос дэмжихгүй гэх дүгнэлт гаргасан. УИХ шөнө 12 цаг 50 минут хүртэл 96,1 хувийн ирцтэй хуралдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсний эцэст санал хураахад огцруулахыг дэмжихгүй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг 42 гишүүн дэмжиж, 31 гишүүн татгалзсан санал өгснөөр Шийдлийн Засгийн газар ажлаа үргэлжлүүлэх боллоо.  Татгалзсан буюу огцруулах саналыг дэмжсэн 31 гишүүнд санал гаргасан бие даагчид болон МАН-ын бүлгийн гишүүд багтаж байна.