Нийгэм

'Эрээний бэлгээс-Эрдмийн бэлэг рүү' хямдралтай номын үзэсгэлэн худалдаа болж байна

Bolor Rose
2016-01-29 07:11

Монголчууд цагаан сараар 2 их наяд төгрөгийг бэлгэнд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гэтэл энэ мөнгө Монголын эдийн засгийг эрчимжүүлэх биш Эрээний эдийн засгийг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмэр оруулдаг байна. Тиймээс сар шинийн баярт зориулан 'Эрээний бэлгээс Эрдмийн бэлэг рүү' уриатай номын үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн 3 өдөр зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн үеэр бүх номыг 20%-иас 50% хүртэл хямдралтай худалдаж байгаагаас гадна  өдөр бүр худалдан авалт хийсэн эхний 30 хүнд ивээн тэтгэгч болох "ЯРИХ УР ЧАДВАРЫН АКАДЕМ"-ын ИЛТГЭХ, ЯРИХ УР ЧАДВАР-ын сургалтад 50% -ийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг тус бүр 5 ширхгийг өгөх юм байна.