Улсын их хурал

БЕЛАРУСЬ УЛСТАЙ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

М.Энхмаа
2016-01-29 07:26

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн хороотой хамтран шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлүүдээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр боллоо. 

Үүнд: 

- Нисгэгчгүй нисэхийн систем үйлдвэрлэл

- Сансар судлал

- Материал судлал

- Нано материал

- Лазер, лазерийн болон опто электроникийн технологи

- Анагаах ухаан, эм зүй, био технологи

зэрэг багтах юм.

Анх 2013 онд БШУЯ, Беларусь улсын ШТХ “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр” хийж хамтарсан комисс байгуулсан. Энэ комиссын анхдугаар хурал өнөөдөр болж 2017 оноос дээрх чиглэлүүдээр хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болжээ. Шинжлэх ухаан, технологийн салбартаа дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг Беларусь улстай энэ чиглэлээр хамтран ажилласнаар манай улсын шинжлэх ухааны салбарт өндөр ахиц гарах үр дүнтэй юм.