Дэлхийд

В.Путин Монголын 174 сая ам.долларын өрийг тэглэх хуульд гарын үсэг зурлаа

Bolor Rose
2016-02-01 02:17

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын төлөх ёстой 174 сая ам.долларын өрийг тэглэсэн хуульд гарын үсэг зурж баталсан байна. Энэхүү өрийг тэглэх хууль анх  2010 онд  Москвад бэлэн болсон ч албан ёсоор баталгаажих хүртэл ийнхүү зургаан жил орчим болсон ажээ.

ОХУ-ын Холбооны зөвлөлөөс баталсан хуулийн баримт бичигт “Монгол Улсаас ОХУ-ын өмнө хүлээсэн өрийг тэглэх тухай хуулийн тайлбарт 2010 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын нийт өрийн үлдэгдэл 174.2 сая ам.долларт хүрсэн. Өрийг төлөх хугацаа хэтэрсэн тул тэглэж байна” гэж заажээ.