Улсын их хурал

Н.Энхбаяр: Хамгийн ядуу нам бол МАХН

А.Сэвжид
2016-02-01 03:08

МАХН-ын дарга Н.Энхбаярыг БНСУ-аас ирснээс хойш түүнийг тойрсон асуудлууд ар араасаа хөврөх болсон. Тухайлбал, өнгөрөгч баасан гарагт тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын гэх захидал олон нийтэд дэлгэгдэж багагүй шуугиан тарьсан. Харин Н.Энхбаяр “Ийгл Ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцож тус захидал болон улс төрийн хүрээнд олны анхаарал татаад буй зарим асуудлаар ярьсныг тоймлон хүргэж байна.

Их өрийн тухай

"-Үнэн хэрэгтээ ОХУ-ын өрийг тэглэсэн шүү дээ. Одоо ахиад энэ асуудлаар шуугиж Н.Энхбаярыг үгүйсгэх гэж байгаа бол дэмий. Ард түмэн намайг дэмжиж байхад ингээд нэмэргүй." 

"ОХУ-д төлөх “Их өр” 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дууссан. Тухайн үед Ерөнхийлөгч В.И.Путинтай гэрээнд гарын үсэг зурахдаа 98 хувийг хөнгөлөх буюу “Өрийг тэглье” гэж тохиролцсон юм."

Алдагдсан бичлэгний тухай

 "Яг үнэнийг хэлэхэд би интернэтэд ордоггүй л дээ. Нэг их том хүндээ ч биш. Нөгөө унших ном, орчуулах зүйлдээ их цаг зарцуулдаг. "

“Херо”-гийн Б.Баатар надруу “Уучлаарай Ерөнхийлөгчөө. Муухай явдал боллоо. Ялангуяа гэргийгээс тань уучлалт гуйж байна” гэж мессэж бичсэн байсан.

"Үгүй яахав дээ, ажилгүй Н.Энхбаяр, Цолмон нар сэтгүүлчийн асуултад хариулаа л биз. Худлаа яриагүй шүү дээ. Харин худлаа үнэн монтажлаад ам хамрыг нь өөрчлөөд байгаа асуудлыг хариуцахгүй шүү."

Г.Шийлэгдамбын бичсэн гэх захианы тухай

"Би Г.Шийлэгдамбынхаа гарын үсгийг шинждэг хүн биш. Ямар ч байсан хуурамч захиа гэж бодож байна. Зарим нэг хэллэг нь Г.Шийлэгдамбынх биш байна лээ."

"Уг нь Г.Шийлэгдамба дарга намын санхүүжилтийн хандивыг цуглуулах ажлыг хийдэг хүн л дээ. Үүгээр далимдуулж Н.Энхбаяр болон МАХН руу дайрах гэж байгаа бол ёстой хуучирсан пянз л байна."

Нам болон эргэн тойрныхоо хүмүүсийн тухай

"Хамгийн ядуу нам бол МАХН. Урд хормойгоороо хойдхоо нөхөөд л явж байдаг. Ер нь намуудын санхүүжилтийн асуудлыг төрөөс шийддэг байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхгүй бол авлигатай тэмцэж чадахгүй."

"Би Г.Шийлэгдамбын адилаар О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ ч юм уу дүү нартайгаа харьцахдаа нэг л зүйлийг хэлдэг. Бүгд том зорилгын төлөө л явъя. Хоёрын хооронд жижиг албан тушаал, тав арван төгрөгийн тендерийн асуудал хэрэггүй."

"Ярилцлага өгч байтал “Та өшөөгөө авна биз дээ” гэж нэг сэтгүүлч асуусан. Яагаад хүмүүс намайг өшөө авна гэж бодоод байгаа юм бэ. Би хэн нэгэнд өс санаагүй учраас өшөө авна гэдэг чинь миний хувьд Монгол Улсаа хөгжүүлэх л явдал."

 

 


  1. 103.26.194.* Зочин 2016-02-01 22:48
    uih, zasgiin gazart toloolotoi bj yu yariad bgan bol ene hun. lol