Улсын их хурал

Намрын чуулганыг баасан гарагт хаана

М.Энхмаа
2016-02-01 04:32

УИХ-ын намрын чуулган ирэх баасан гарагт хаахаар товлоод байна. Энэ удаагийн намрын чуулганаар олон чухал хуулийн төслийг хэлэлцэж батласнаас гадна энэ долоо хоногт хэд хэдэн хуулийн төслийг батлах төлөвтэй байна. 

Үүнд :

- “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл

- “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төсөл

- Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд

- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд

- Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

- Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал

Харин үлдсэн асуудлуудыг цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлан хэлэлцэж магадгүй байгаа ажээ.