Нийгэм

Нарантуул зах руу буухиа автобус үйлчилгээнд явна

Bolor Rose
2016-02-01 05:19

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Мөн тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлэх юм байна.