Нийгэм
Монгол залуус мэргэжлийн компьютер тоглоомчдын Ази, Номхон далайн бүсийн аварга боллоо
2016-02-01 07:33
Intel Extreme Masters мэргэжлийн компьютер тоглоомчдын дэлхийг тойрон зохион байгуулагддаг Ази, Номхон Далайн бүсийн тэмцээн Тайваний Тайпэй хотод болж өнгөрлөө. Тэмцээний Counter Strike тоглоомын төрөлд Монгол улсаас оролцож байгаа The MongolZ баг түрүүлж аваргын шагналыг авахаар боллоо. Тодруулбал, тэмцээний эцсийн шатанд Австралийн Renegades багийг 2:0 харьцаагаар хожсоноор ийнхүү Ази, Номхон Далайн бүсийн аварга боллоо.
Тэмцээний шагналын сан 30000$ бөгөөд katowice 2016, MLG columbus тэмцээнүүдэд тус тус орох эрхийг авсан байна.
Эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ цуурайтуулж яваа залуусын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.
-
202.21.109.*
Зочин
2016-02-01 15:48
mundag mundag0 0 Хариулах