Хууль
УИХ-ын 76 гишүүний 15 нь хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна
2016-02-01 09:01
Авлигын эсрэг хууль холбогдох бусад хуулийн дагуу жил бүрийн 2-р сарын 15-ны дотор хуульд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргаж бүртгүүлэх үүрэгтэй байдаг.
Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих 40.031 албан тушаалтнаас 2016 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар нийт 25.100 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 62,7 хувьтай байна.
Харин АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон холбогдох 276 албан тушаалтнаас 87 нь мэдүүлгээ бүртгүүлсэн
байна.