Нийгэм
'Монголын тусгаар тогтнолын товчоон' номын нээлт болно
2016-02-01 09:08
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын 'Монголын тусгаар тогтнолын товчоон' нэртэй номын нээлт маргааш Тусгаар тогтнолын ордоны 3 давхарт 12 цагаас болно. Энэхүү ном нь Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, утга учрыг залуу үеийнхэнд таниулах зорилготой бүтээл ажээ. Тус номыг хэвлэмэл хэлбэрээр хүргэхээс гадна цаг зав багатай уншигчдад зориулан сонсдог CD хэлбэрээр гаргаж байгаа юм байна. Энэ нь Монгол хүн бүрт түүхийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тус дөхөм аж.