Улсын их хурал

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга намыг хагалан бутаргаж, хүчийг нь сулруулсан

А.Сэвжид
2016-02-02 02:03

Ажлынхаа өрөөнд их хэмжээний хахууль авж байгаад баригдсан гэх хэргээр хоригдсон Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба одоо батлан даалтанд гарсан байгаа билээ. Тэрээр өчигдөр “Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт оролцлоо. Хамгийн сүүлд түүний бичсэн ил захидал нилээд шуугиан тарьж  намын дарга Н.Энхбаярыг ярилцлага өгөхөд хүртэл хүргэсэн юм. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Шадар сайд боллоо гээд айхгүй байна. Би үнэнийг тогтоохыг хүсч байна. Хэрэв үнэнийг тогтоож чадвал намын бусад нөхдөд зөв зам болно. Уг нь би Н.Энхбаяр даргыг БНСУ-аас ирэхэд намаа нэгтгээд удирдаад явах нь гэж маш их баярлаж байсан.

Гэвч эсрэгээрээ намыг хагалан бутаргаж, хүчийг нь сулруулсан” гэлээ. Түүнчлэн өөрийг нь ЭМСЯ-ны сайдаас чөлөөлөөгүй байгаа. Гэхдээ би албан тушаалтай зууралдахыг хүсэхгүй байна” гэлээ.

 ">