Нийгэм
Нэг, хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сараас өмнө олгоно
2016-02-02 05:01
УИХ-ын 103 дугаар тогтоолд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох Засгийн газрын журамд өөрчлөлт орууллаа. Хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 нас хүртэлх бүх хүүхдэд олгоно. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө авах эрх үүссэн
байгаа бөгөөд цагаан сараас өмнө нэг, хоёрдугаар сарын мөнгийг бүрэн олгоно.
Тухайн өрх, иргэн нь Өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгаанд шинээр хамрагдсан бол судалгаанд хамрагдах хүсэлт гаргасан сараас нь тооцон хүүхдийн мөнгийг олгох юм байна.
Хүүхдийн мөнгийг олгоход ямар бичиг баримт бүрдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.