Улсын их хурал

Төрийн ордны Б танхимыг Д.Сүхбаатарын нэрэмжит болголоо

А.Сэвжид
2016-02-02 09:28

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан МАН-ын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн. Мөн өчигдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргад хандан Төрийн ордны Б танхимыг Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгох хүсэлтийг хүргүүлсэн юм. Уг хүсэлтийг УИХ-ын Тамгын газар хүлээн авч, Төрийн ордын Б танхимыг жанжин Сүхбаатарын нэрэмжит болголоо.