Нийгэм

'Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь' сэдэвт хэлэлцүүлэг болно

Bolor Rose
2016-02-03 01:47

'Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь' сэдэвт, дугуй ширээний уулзалт, бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр Шангри Ла зочид буудалд болно.

Уулзалтыг ЮНИСЕФ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Олон улсын байгууллагын “Цахим орчинд хүүхдийг хүчирхийлэл болон бэлгийн мөлжлөгөөс хамгаалах” хөтөлбөр, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран зохион байгуулах юм байна.