Улсын их хурал

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг уучлалт гуйхыг шаарджээ

А.Сэвжид
2016-02-03 03:20

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа” нэвтрүүлгийнхээ 01 дугаар сарын 25-ны дугаарт УИХ-ын гишүүн Г.Уянгыг урьж оролцуулсан. Энэ нэвтрүүлгийн үеэр хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Иргэний зориг гэж ямар ч иргэний зориггүй нам байдаг” хэмээн хэлсэн байна.

Энэ үгийг ИЗНН нэр хүндэд халдаж, доромжилсон гэж үзэж байгаа тул олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйх шаардлага хүргүүлжээ. Хэрэв уучлалт гуйхгүй бол зохих хууль хяналтын байгууллагад хандахаа илэрхийлсэн байна.


  1. 202.21.109.* Зочин 2016-02-03 12:42
    haha. unen l helsen bshde.
  2. 202.179.27.* zoshin 2016-02-03 12:39
    u baigaa u hiij baigaa todorhoi bish songuuli bolohoor ih huraliin gishvvn boloh geed gvigeed bdag namiig oor u gej helj boloh um be