Нийгэм

'Улаанбаатар өвлийн наадам' бямба гарагт болно

М.Энхмаа
2016-02-03 03:40

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өвлийн олон төрлийн спорт тоглоом, уламжлалт наадгайгаар тоглон, амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгодог “Улаанбаатар өвлийн наадам” энэ бямба гарагт 12-16.30 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал болох юм байна.