Улсын их хурал

Цэц УИХ-д анхааруулга хүргүүлжээ

А.Сэвжид
2016-02-03 05:40

Үндсэн хуулийн цэцээс өчигдөр УИХ-ын даргад хандан УИХ-ын үйл ажиллагааг хуульд нийцүүлж ажиллахыг сануулсан албан бичгийг хүргүүлжээ. Түүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь хууль зөрчөөгүй, мөн Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг УИХ-д хүргүүлсэн 2016 оны нэгдүгээр сарын 26-нд ирүүлсэн албан бичигтээ “Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлаар Улсын Дээд шүүхээс тусгайлан гаргах саналгүй байна” гэж үзсэнийг энэхүү албан бичигт дурдаж, УИХ-ын үйл ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллахыг анхааруулжээ.

Энэхүү албан бичигт Үндсэн хуулийн цэцийн найман гишүүн гарын үсгээ зуржээ.